Эгэл юм бүхэнд дуртай
Энгийн бус жирийн юманд дуртай
Элдэв маяггүй чиний төрхөнд дуртай
Энхрий ялдам охин чамд хайртай ^_^
Шохоорхов, сонжив түүнийг
Шоолон инээв, найздаа ярив
Бодоод догдлов, барааг л хараад уйлав
Би яачихав...
Худлыг мянга яриад өөртөө үнэмшив
Хуурамчхан шохоорхол биш гэхээс дотроо эмээв
Чи харин юу ч мэдэхгүй байгаад гунив
Чимээгүйхэн нэг л өдөр ирнэ гэж итгэв
Хайр өмнө нь надад байсан
Хагацал бас байсан
Итгэлээр гэрэлтсэн цаг хугацаа байсан
Ирэх өдрүүд тийм байгаасай ^_^
No comments:
Post a Comment