Tuesday, October 30, 2012

Сэтгэлийн үг.



Уншаад л баймаар байна.


Дусал нулимсанд ч дурлал байдаг
Дуулаагүй дуунд ч эгшиг байдаг
Нулимснаас гашуун ус байдаг
Нууцхан булиглах зүрхэнд хайр байдаг юм шүү!


Мартдаа.

Мартдаа залуу минь намайг март
Манант өдөр шиг дүрийг минь ч март
Хичнээн дурлаад хайр болоогүй
Энэхэн дурлалыг минь бүр март
Азгүй дурлалын боол явсан
Арчаагүй тэнэг занг минь март
Амьдралын хүрднээс арчиж март
Ариун нулимсанаараа угааж март даа
Тэнд надаас хувь илүү нэгэн
Ганцхан чиний л хайраар дутаж яваа
Эргэж харсны хэрэггүй ээ яанаг минь
Энэ орчлонд намайг байгаагүй гээл итгэ
Мартдаа хайрт минь март намайг байгаагүй гэдэгт итгэ!

 


Saturday, October 13, 2012

Шинэ Шүлэг

Эгэл юм бүхэнд дуртай
Энгийн бус жирийн юманд дуртай
Элдэв маяггүй чиний төрхөнд дуртай
Энхрий ялдам охин чамд хайртай ^_^

Шохоорхов, сонжив түүнийг
Шоолон инээв, найздаа ярив
Бодоод догдлов, барааг л хараад уйлав
Би яачихав...
Худлыг мянга яриад өөртөө үнэмшив
Хуурамчхан шохоорхол биш гэхээс дотроо эмээв
Чи харин юу ч мэдэхгүй байгаад гунив
Чимээгүйхэн нэг л өдөр ирнэ гэж итгэв
Хайр өмнө нь надад байсан
Хагацал бас байсан
Итгэлээр гэрэлтсэн цаг хугацаа байсан
Ирэх өдрүүд тийм байгаасай ^_^

Monday, October 1, 2012

Шүлэг


Нүдээ аниад намайг бод гоё байгаа биз
Зүрхээн дараад зүүдэлж хоно жаргалтай байгаа биз
Боломжтой бол надруу залга би байж л таараа
Боломжгүй бол msg бич би уншиж л таараа ^_^

Сэрмэгцээ тэвэрдэг сайхан чи минь
Энэ өглөө байсангүй
Сэрүүлгээ унтраачихаад санаа алдтал
Өглөөний тунгалаг агаар ч
Өр зүрхийг минь тайтгаруулж чадсангүй
Чамайгаа маш их санаж байна ^_^

Би чамаас бодлоо нууж чадахгүй
Би чамаас зүрхээ нууж чадахгүй
Би чамаас сэтгэлээ буруулж чадахгүй
Би чамаас өөрийгөө холдуулж чадахгүй ^_^

Унтах болгондоо намайг зүүдлээрэй
Уулзах болгондоо надад дурлаарай
Үнсэх болгондоо намайг хайрлаарай
Үргэлж нада үнэнч яваарай ^_^

Анхны цасны ширхэг болж чиний алганд буумаар
Амтат дарстай хундага болж чиний л уруулд хүрмээр
Аьгахан зүрхээ баярлуулж чамтай л хамт баймаар
Хүрээд ирсэн хайрыг хаяад би зугатамгүй ^_^

Зүүдэнд чинь би хүрээд очно
Зүрхнийхээ үгийг шивнээд буцна
Зөвхөн чамтай уулзахаар очно
Зүгээргүй баё үнсээд буцна ^_^

Нууцаа дэлгэв би чамд хайртай
Нуулгүй хэлэв би чамайг хайрладаг
Сэмхэн шивнэя санаад үхдэг
Санаагаа тулгая хайранд миний итгээч ^_^

Зүрхийг зөвхөн цохилдог гэж бодсоноос
Зүйрлэхгүй их хайрыг тээдгийм гэж мэдсэнгүй
Алгын чинээ биеийг амьтай л гэж бодсоноос
Ариун хайрын дөлөнд шатдагийм гэж мэдсэнгүй ^_^

Зөндөө их саначихаад тэврүүлэх би дуртай
Зөрүүд зан гаргачихад өрөвдүүлэх би дуртай
Зөөлөн дулаан уруулаар чинь үнсүүлэх би дуртай
Зөвхөн чамаараа аргадуулах би дуртай ^_^

Чамайг харж нүд минь амардаг
Чинийхээ тухай сонсож чих минь амардаг
Чамд хүрж бие минь амардаг
Чамайг хайрлаж зүрх минь амардаг ^_^

Хайртай гэж олон хэлж чадахгүйч
Сэтгэлээсээ ганц хэлж чадна шүү!
Үргэлж дэргэд чинь хамт байж чадахгүйч
Зүүдэндээ үргэлж хамт юм шүү!

Нүдрүү чинь эгцэлж харж чадахгүйч
Нууцхан чамайг ширтдэг юм шүү
Дотно үг хэлж чадахгүйч
Сэтгэлдээ дандаа хэлдэг юм шүү! ^_^

Салхиар чамдаа захиа хүргүүльэе. Уншаарай!

Саруул үдшээр болзоонд урья. Ирээрэй!
Салшгүй сэтгэлээ чамд өгье. Хүлээгээрэй!
Сэм сэмхэн хайраа илчлэе. Сонсоорой! ^_^

Оддын дундаас хийсэн юм шиг
Оройтож чамайгаа олсон ч
Мандан жаргах нарны хорвоод
Миний хайр наддаа итгээрэй! ^_^

Зүгээр л чамдаа туных гэсийн
Зүгүйтэж чамайгаа уурлуулах гэсийн
Санаад би Sms бичсийн
Сайхан чамтайгаа алдхаас айсийн! ^_^

Эрхэлж нийлсэ уруулыг чинь Үнсий
Эрхэлж хэлсэн үгийг чинь Дурсий
Хайр шингэсэн хацрыг чинь Үнсий
Хамгаас илүү чамайгаа хайрлий! ^_^

Салхий аргадан чамдаа би очно
Саваагүйтэж очоод уруул дээр чинь үнсэнэ!
Сандрах хэрэггүй ээ хайрт минь
Санасан сэтгэлийн минь илрээл юм шүү! ^_^

Нулимсаа би шүлгэндээ шингээсэн
Нууцлаг сэтгэлийн минь үгс
Шүлгэнд минь л бий!
Шүлгээ сонсоод
Сэтгэл минь онгойчлоо
Шүүдэр мэт дуслах нулимсийг минь арчлаач! ^_^ 

Бидний хайр дурлал мөнхөд бат орших болтугай.

Админ Ээгий