Tuesday, October 30, 2012

Сэтгэлийн үг.



Уншаад л баймаар байна.


Дусал нулимсанд ч дурлал байдаг
Дуулаагүй дуунд ч эгшиг байдаг
Нулимснаас гашуун ус байдаг
Нууцхан булиглах зүрхэнд хайр байдаг юм шүү!


Мартдаа.

Мартдаа залуу минь намайг март
Манант өдөр шиг дүрийг минь ч март
Хичнээн дурлаад хайр болоогүй
Энэхэн дурлалыг минь бүр март
Азгүй дурлалын боол явсан
Арчаагүй тэнэг занг минь март
Амьдралын хүрднээс арчиж март
Ариун нулимсанаараа угааж март даа
Тэнд надаас хувь илүү нэгэн
Ганцхан чиний л хайраар дутаж яваа
Эргэж харсны хэрэггүй ээ яанаг минь
Энэ орчлонд намайг байгаагүй гээл итгэ
Мартдаа хайрт минь март намайг байгаагүй гэдэгт итгэ!

 


No comments:

Post a Comment